|

УИХ-ЫН ДАРГА ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАВ

saikhnaa 2016/04/04 674 0

УИХ-ЫН ДАРГА ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАВ

 

УИХ-ын дарга З.Энхболд аймаг, орон нутагт ажиллах хөтөлбөрийн дагуу 4 дүгээр сарын 1-ний үдээс хойш Орхон аймаг, Эрдэнэт хотод ирж ажиллаад өнөөдөр буцлаа. Ажлын айлчлалын хүрээнд хэд хэдэн газраар орж үйл ажиллагаатай нь танилцсан.

Төрийн банкны үйл ажиллагаатай танилцлаа

 

Малчны зээлийн хүү 10%,  Ипотекын зээлийн хүү 5% болж буурч байгаатай холбогдуулан Бүрэнбүст багт байрлах Төрийн банкны салбараар орж зээл авч байгаа иргэд, малчидтай уулзлаа. 

Иргэдтэй уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболд "Уурхайчин” соёлын ордны их танхимд иргэдтэй уулзаж УИХ-аас сүүлийн үед батлан гаргасан зарим хуулийн талаар болон улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл өгч, асуултад хариулж, иргэдийн санал бодлыг сонслоо. 

Гэр хорооллын нөхцөл байдалтай танилцлаа

Эрдэнэт хотын гэр хороололд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, тэр дундаа гэр хороололд хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээ, цэвэр болон бохир усны шугамын ажлын талаар мэдээлэл авч нөхцөл байдалтай танилцлаа.

Өрхийн эрүүл мэндийн цогцолбор төвд зочиллоо

Орон нутгийн төсвийн 914 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орж байгаа Өрхийн эрүүл мэндийн цогцолбор төвөөр зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ төв ашиглалтад орсноор Эрдэнэт хотын орон сууцны 2, 3, 6-р  хорооллын оршин суугчид орчин үеийн стандарт, шаардлага хангасан өрхийн эмнэлгээр үйлчлүүлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байна. 

"Таван Эрдэнэ” худалдааны төвөөр орлоо

Баянцагаан багийн нутаг дэвсгэр, хуучнаар тээврийн товчооны тэнд байгуулагдсан мал, мах, түүхий эдийн төвлөрсөн цэг, "Таван Эрдэнэ” худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Малын худалдаа, мал нядалгаа, малын гаралтай түүхий эдийн цэгийг нэг газар төвлөрүүлэх бодлогын хүрээнд Аймаг, орон нутгаас газар олгож, тодорхой стандарт, шаардлага тавьсны дагуу "Жаргалант мах Импекс”ХХК худалдааны төв барьж байгуулах сонгон шалгаруулалтад шалгарч энэ төвийг барьсан.  

Энэ төв ашиглалтад орсноор хот доторх амьд малын худалдаа, арьс шир, түүхий эдийн ил задгай худалдаа цэгцэрч нэг цэгт төвлөрөхөөс гадна зориулалтын бус орчинд явагдаж байгаа мал нядалгаатай холбоотой асуудлууд шийдэгдэх юм. 

Резинэн бүтээгдэхүүний үйлдвэрт

 

"Таван Эрдэнэ” худалдааны төвөөр орсны дараа "Мэйнспринг”ХХК-ийн резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үйлдвэр нь улсын хэмжээнд байгуулагдсан  анхны үйлдвэр бөгөөд импортыг орлох түүхий резин, резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top