1992.09.05-ны өдөр Хүүхэлдэйн театрын дэргэд Ц.Хүрэлбаатарын
санаачлагаар анх долоон хүүхэд, нэг багш, нэг тогоочтойгоор байгуулагдаж
байсан.
1993.06.14-нөөс "Эрдэнэт” үйлдвэрийн харьяанд
очсоноосоо хойш өнөөдрийг хүртэл 300 гаруй хүүхэд хүлээн авч амьдралын
замд нь хөтлүүлж өгсөн.
2014 оноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн
Ерөнхий захирлын санаачлагаар хүүхэд бүрийн нэрийн дансанд жил бүр 200
мянган төгрөг байршуулдаг болсон байна.
Энэ нь хүүхдүүд төвөөс гарч амьдралын замд ороход нь зориулсан хөрөнгө оруулалт болох юм.
Тус төвөөс гарсан хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд одоогоор 500 гаруй ам бүлтэй өнөр өтгөн айл болжээ.