|

Бөө нэрээр ГОК-д ажилд оруулж өгнө хэмээн Эрдэнэтийн олон иргэдийг залилжээ

saikhnaa 2016/04/05 614 0

Бөө нэрээр  ГОК-д ажилд оруулж өгнө хэмээн Эрдэнэтийн олон иргэдийг залилжээ

Энэ явдал саяхан Эрдэнэт хотод болжээ. Монгол бөөгийн нэрийг ашиглан олон сая төгрөгийг иргэдээс авч залилан хийсэн хэргээр Орхон аймгийн шүүхээр таслагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөлд хамрагдан суллагдсан бөө нэр ашиглан залилан хийсэн нэгний тухай энд өгүүлэх болно. Хэдий тэр төрийн ивээлд орж өршөөгдсөн боловч хохирсон иргэд түүнээс залилуулсан мөнгөө авч чадахгүй байгаа ажээ. Тэр хоёр нутагтан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт, Улаанбаатар хотоор эргэлдэж иргэдийг хууран мэхлэж мөнгө төгрөгийг салган олон түмнийг хохироож иржээ.

Иргэн өөрийгөө сайн удган гэж бусдад итгүүлж, нөгөө талдаа бусадтай нийлэн өөрийгөө сайн удган мэт сурталчлан сайн зохион байгуулдаг байжээ. Иргэн О.Н нь тэнгэрийн улаач болоод 10 гаруй жил болж байгаа, ГОК-ын том дарга, албан тушаалтнууд надаар засалаа хийлгэдэг, хүссэн хүнийг ГОК-д ажилд оруулж өгнө, гол нь мөнгө мэднэ гэж бусдыг хууран мэхэлж иргэдээс олон сая төгрөг авсан байгаа юм. Зөвхөн захаас нь дурьдвал иргэн Х-ээс 9 сая төг, Б-ээс сая төг, У-аас 4 сая төг, Ү-ээс сая төг, Г-ээс 8,5 сая төг гээд уртын урт нэрийн жагсаалт үргэлжлэнэ.
Одоо цагт өөрийгөө олон түмэн мэдрээд ирэхээр байршилаа сольж шинэ нэрээр залилангаа үргэлжлүүлэх магадлал өндөр, тиймээс бид гэрийн онгод зарим онцлог зүйлийг зургаар тавьж байна.
Гэмт хэрэг хийж байх үедээ Эрдэнэт хотын Дэнжийн багт оршин сууж, олон хүнийг залилсан байна. Иргэн О.Н нь бөөгийн үзүүлэх ямар нэг баримт бичиггүй. 1978 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.
Иргэдээ Монголын бөө, Тэнгэрийн "улаач” нараар үйлчлүүлэхдээ Монгол бөөгийн ямар байгууллагад харьяалагддаг, цол, хэргэм, нэрийг мэдэж харьцдаг байхыг зөвлөе. Манай тэнгэрийн "Улаач” нар ч гэсэн Монгол бөөгийн цол хэргэмээ ил тод өргөж олон түмэнд танилцуулж байх нь зүйтэй.
Эх сурвалж: http://mongolianshaman.com

Санал болгох

Сэтгэгдэл

top