|

"НЭГ ӨДӨР&50 ТӨГРӨГ" сайн үйлсийн аян үргэлжилж байна

saikhnaa 2016/04/08 621 0

"НЭГ ӨДӨР&50 ТӨГРӨГ" сайн үйлсийн аян үргэлжилж байна

 

Монголын бурханы шашины Буяны далай дэлгэрүүлэгч төвийн

 

тэргүүн лам Б.Мөнхсайхан нь өөрийн санаачлагаар (НЭГ ӨДӨР 50 ТӨГРӨГ) сайн үйлсийн аяныг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн өрнүүлж эхэлсэн билээ. Энэхүү аяны өмнө лам Б.Мөнхсайхан нь (25 дугаар суваг) телевизтэй хамтран 1000 төгрөг сайн үйлсийн аяныг өрнүүлэн ГССТ-н түлэнхийн тасагт эмчилгээний тоног төхөөрөмж авах төсвийг бүрдүүлэн арьс зүсэгч аппарат болон донор арьс хадгалах хөргөгч тус бүрийг түлэнхийн тасагт байрлуулсан.Одоо үргэлжилж байгаа (НЭГ ӨДӨР 50 ТӨГРӨГ) сайн үйлсийн аян нь хүүхдийн цэцэрлэг бүрэн босгох төсөв бүрдүүлэхээр төслийн баг ажиллаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар нааштайгаар хүлээн авч цаашид хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.Иймд Монгол орны 4 зүг 8 зовхист байгаа болон гадаад оронд ажиллаж амьдарч байгаа Монгол хүн бүхэн сайхан сэтгэлийн хандиваа өргөж бяцхан багачууддаа нэг ч гэсэн эрдмийн өргөө босгоход ханвиваа өргөж буян болоорой. Хандивын данс Буяны далай дэлгэрүүлэгч төв Содномжамцолин хийдийн ХААН банк 5058256722 Голомт банк 1415105679 ДУСАЛ ДУСЛААР ХУРААСАН БУЯНЫГ ДАЛАЙ МЭТ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЬЕ САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Санал болгох

Сэтгэгдэл

top