Хятадын Чанчунь хотын нэгэн эмэгтэй амиа хорлохоор цонхоор үсэрсэн нөхрөө аварчээ. Эхнэр нь эцсийн мөчид амжиж доошоо үсэрсэн нөхрийнхөө дотоожноос зуурч тогтоосон гэнэ. Дор нь байсан хүмүүс тусламж дуудсан агаад эмэгтэй нөхрийнхөө дотоожноос зууран 20 гаруй минут тэсэж хажуу айлынхан нь хаалга эвдэн орж ирэх хүртэл тогтоожээ. 45 настай нөхөр нь ажлаа алдсаны улмаас гэр бүл нь санхүүгийн хүнд байдалд орж сэтгэл санаагаар унан зургаан давхраас үсэрч амиа хорлохоор шийдсэнээ хүлээсэн гэнэ.