Хятадын өмнөд нутаг дахь нүүрсний уурхайд 21 уурхайчин дарагдаж амиа алджээ. Ослын шалтгаан уурхайн аманд хүчтэй дэлбэрэлт болсноос үүдэлтэй гэж Жиши хотын удирдлагууд ярьжээ.
Синьхуа агентлагийн бичсэнээр тус уурхайн гүнд 22 ажилчин байсан бөгөөд тэдний нэг нь одоог хэр нь олдохгүй байгаа гэнэ. Уурхайн аманд болсон дэлбэрэлт юунаас болсон талаар мэргэжлийн байгууллагууд судалж байгаа аж.
Хятад бол дэлхийд уул уурхайн аюулгүй
байдлыг хамгийн муу хангадаг орон бөгөөд жил бүр хэдэн зуун уурхайчин
ослын улмаас амиа алддаг юм.
Хамгийн сүүлд болсон дэлбэрэлтийн үеэр уурхайн гүнд 38 ажилчин байснаас 16-г нь аварчээ.
Т.Бат