Шаазан аяга орос туухай өндөр үнээр авна гэсэн худал зүйл маш их яваад байна. Орос улсад энэ мэт луйвар 5 жилийн өмнө яваад маш олон иргэд зарна гэсэн сэдлээр их хэмжээний шаазан аяга авсан байдаг. Маш олон хүн өрөнд орж ийм бизнес эргээд сүлжээ шиг тухайн нийгэмдээ түгснээр энэ хүнээс аваад тэр авдаг хүнд нь зарна гэсэн итгэлээр явсаар ямар ч хэрэггүй хогнуудыг нэгэндээ дамжуулдаг.
Иргэн: Хужаа нартай хамтарч ажилладаг нэг танил маань хэдэн хужаатайгаа нийлээд анх ийм зар тавьсан юм. Тэгээд хэдэн аяга 400,000 төгрөгөөр авсан. Үүнийг дуулсан ченжүүд 100,000-200,000 төгрөгөөр аяга худалдаж аваад нөгөө хужаа нарт 400,000-аар өгсөн. Хэсэг хугацааны дараа хужаа нар ченжүүдээс 600,000-аар аяга авсан. Ченжүүд бүр их улайрч аяганы эрэлд гарсан. Тэгэхээр нь хужаад илүү үнэтэй авдаг гээд цуу тараангуут ченжүүд нөгөө танилд маань 600,000-аар аяга зарахаа болиод "жинхэнэ цаад хүн”-ийг нь хайгаад аягаа хураасаар л. Гэтэл нөгөө санаачлагч нөхдүүд урдаас 1,000 төгрөг хүрэхгүй үнэтэй ийм аяга их хэмжээгээр оруулж ирээд ченжүүдэд бага багаар аваачиж өгч байгаа. Оруулж ирсэн олон аяга нь дуусч байгаа гэсэн дээ. Хөөрхий тэр Монгол ченжүүд.