|

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-ТАНЫ ОРОЛЦОО” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

saikhnaa 2016/04/29 772 0

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-ТАНЫ ОРОЛЦОО” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн бөгөөд үүнийг дэмжиж Манай улс 2012 оноос хойш Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулж байна.  Улсын хэмжээнд 2016 оны ХАБЭА-н дэлхийн өдрийг угтан "Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” уриа дэвшүүлж, үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг сайжруулах олон хэлбэрийн арга хэмжээг зохион байгуулж  байна. Орхон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хорооноос Аж ахуй нэгж байгууллагуудад хийх ажлын чиглэл хүргүүлж арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдсон ҮОХХСБК-ын дүрэм, ХАБЭА-н зөвлөлийн журам зэргээр зурагт хуудас хэвлүүлэн мэдээлэл түгээж байна.
 Хууль тогтоомжийн болон стандартын шинэчлэлийг сурталчлах, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын дарга нарыг чадваржуулах сургалт зохион байгууллаа.
 "Ажлын байрны эрүүл аюулгүй орчинг бий болгоё”, "Ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулж ажилтны оролцоог нэмэгдүүлье”, "Нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ач холбогдол”, "Аюулгүй байдлаа хангаж, үйлдвэрлэлийн ослоос сэргийлцгээе” сэдвээр 4 төрлийн шторк бэлтгэн орон нутгийн телевизүүдээр сурталчилж  иргэд, хөдөлмөрчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг дээшлүүлж байна.
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-Таны оролцоо” сэдэвт нээлттэй өдөрлөгт 2014, 2015 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, хамтын гэрээний ач холбогдол, үр нөлөөг дээшлүүлж Улс, аймагт шалгарч байсан Эрдэнэт үйлдвэр ХХК, ЭБЦТС ТӨХК, 5 дугаар цэцэрлэг, "Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК, Эрдмин ХХК, ТБЦДС ТӨХК, ЭДЦС ТӨХК, ХАА-н МСҮТ, Орхон цогцолбор сургууль, 15, 16 дугаар цэцэрлэгүүд оролцож үйл ажиллагаагаа танилцуулж туршлагаа түгээн дэлгэрүүлэх нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Мөн Үйлдвэрлэлийн ослын улмаас бэртэж гэмтсэн болон амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг Хутагт ламын хийдтэй хамтран зохион байгуулсны зэрэгцээ үйлдвэр ААНБ-ууд 1 минут дуугүй зогсох, 108 зул өргөх, дуут дохио дуугаргах зэрэг олон ажлууд явууллаа.
 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top