Говь
нутгийн жижиг суманд итгэхийн аргагүй ч ийм нэгэн явдал болжээ. Жигтэй
сонин явдлыг нүдээр үзэж, өөрийн биеэр айдас хүйдсийг нь тээж явсан амьд
гэрч нь байна. Тэднийх сумын төвийн ойролцоох "Тэжээлийн фонд” нэртэй
баахан юм хураасан том хашааг манадаг байжээ. Яг хаяа дэрлэсэн хөрш айл
байгаагүй ч холхон саахалтын зайд хэд хэдэн айл байж.
Гурван охин нь хичээлдээ явж, эхнэр, нөхөр хоёр амьжиргаандаа нэмэр болгох гэж модоор жижиг сандал, ширээ хийдэг байв. Уг нь удмаараа гарын ур дүйтэй учраас Мягмарыг "Уран” гэх үг дагалдах нь бий. Гэхдээ түүнийг сайн мэдэх нэг нь ингэж дөвийлгөдөг бол дээрэнгүүдүү, шооч за тэгээд олонхи нь л "Майжиг” гэнэ. Бүр сүүлдээ Мягмар нэрээ мэдэхээ больж, "Майжиг”-таа дасчихжээ.
Хоёр идэхгүй, хоосон хонохгүй өөрсдийгөө болгоцгоон амьдарч, 14 жилийг туулсан тэднийх нэг л өдөр сүүдэрт дайруулсан мэт сүйрэлд автсан байна. Цоо эрүүл, инээж, хөгжилдөөд гүйж явсан том охин нь гэнэт хорвоог орхин уй гашууд умбуулж орхижээ. Гишгэх газар нь хатуудаж байсан тэр үед Цэрэнхандын ухаан санаа самуурч нэг л биш болсон байна. Настай ээж нь амьд сэрүүн байсан тул түүнийг өөрийн арга домоор эмчилж, эдгэрүүлжээ. Харин нөхөр нь гэрийн бараа харахаа болин овоо, толгод дамжин хэсүүчилж явах болжээ. Өдөр нь ингэж тэнэж явахыг харсан хүмүүс "Мань Майжиг солиорчихож. Ан амьтан шиг дуугараад, үсэрч цовхроод байнга л шувуу хөөж, тоглож явдаг болчихож. "Чи юу хийж яваа юм?” гэж асуусан чинь "Би эхнэр, хүүхдээ салхилуулж явна” гээд ярзайтал инээж байна лээ. Энэ муу Цэрэнханд бие нь сайжирсан ч Мажиг ийм болчихдог, бас хачин хэрэг ээ” гэж амнаас ам дамжуулан ярьцгаах болжээ. Энэ яриаг сонссон эхнэр нь:
- Чи чинь яачихаад хөдөө, хээр тэнэж, орилж, цовхчоод яваа хүн бэ? Талийгаач болсон охины минь яс өндөлзөх байгаа даа. Үхсэний араас гиюүрч, ингэж явахаа боль. Үлдсэн хоёрыгоо хүн шиг авч явах минь гэж үглэхэд:
- Чи надтай юу ч битгий ярь. Би охиноо заавал босгож ирнэ... хэмээх ихэд унтууцсан байна. Үүнээс хойш Мягмарт юу ч хэлэхээ больж, орсон ч, гарсан ч нөхрийгөө хаана яаж яваа бол гэж харуулдан, дотроо "Ингэж амьтан хүний амны бай болж явах гэж” хэмээн шаналдаг байжээ.
"Майжиг босоо ороолон болжээ” гэсэн цуурхал дэгдэхтэй зэрэгцэн тэдний ойр хавийн айлууд үгсэн тохирсон юм шиг нүүгээд явцгаасан байна. Хар нутаг сахин хоцорсон Мягмарынх гаднаас нь харахад таван ханатай цагаан гэр нь дүнхийн харагдавч доторхи амьдрал нь ойлгомжгүй болсон байлаа. Цэрэнханд гэрээ ачаалж, хоёр охиноо аваад нүүгээд явчихмаар санагдсан ч "Нэгийгээ албин өвчтэй юм шиг болчихоод байхад нь ийм зан гаргавал амьтан хүн муу хэлэх байгаа даа... Хүнд гэмгүй мөрөөрөө явдаг энэ хүн муу охиноосоо хойш ийм болчихлоо” хэмээн санааширч, гэртээ орж ирсэн үед нь Мягмарыг аргадаж:
- Энэ амьдралаа хүн шиг явж байгаад дуусгах арга алга уу? гэж өвдөг сөхрөн гуйдаг байжээ.
Өдөржин хээр тэнэж, хаана хоноглодгийг ч бүү мэд, гэртээ ч ирж хонохоо больсон Мягмар хачин царай зүстэй юм хааяа ирэхээрээ шувууны өд, сангас өврөөрөө дүүрэн чихчихсэн, хир дагандаа баригдсан юм байх атлаа:
- Би охиноо босгож ирнэ. Миний охин удахгүй ирнэ гэж аавдаа хэлсэн... гээд тачигнатал инээдэг байв. Эсвэл шувуу харахаараа дав, дав хийж босч, дагаж гүйгээд хачин дуу авиа гаргаж, өөрийгөө зүдрээх авч түүндээ түүртсэн шинжгүй инээх аядаад л явна.
Тэгэхэд нутгийнхан нь "Нөгөө Майжиг лүд чинь шувууны хэл мэддэг болсон гээд муухай хашгичаад явах болж. Оршуулгын газраар тэнэсээр яваад дайрлагад өртсөнөөс зайлахгүй. Охиныхоо шарилын дэргэд унтдаг болсон гэнэ лээ. Харц нь өөрчлөгдөөд, явдал нь, дуу авиа нь хүртэл хүн төрхнөөс өөр болж. Яажшүү нэг юм насыг барах юм бол оо?” хэмээн шогширцгоож, Цэрэнхандаас хүртэл нүүр буруулан дайжих болсон ажээ. Тэр бүү хэл, сургууль дээр хүүхдүүд "Аав чинь галзуурчихсан юм уу?” гээд шоолоод байна гэж ахлах ангид суралцдаг охид нь гомдоллоцгоох болжээ.
Бараг сар шахам гэртээ ирээгүй ч "Энд сууж байна... Шөнө болохоор хамаг хувцсаа тайлчихаад шарил дундуур гүйдэг болсон гэнэ... Майжигийг харангуутаа түүн дээр очиж өвөр дээр нь суудаг нэг хэрээ байна...” гэсэн яриа үргэлжилсээр... Цэрэнханд үдэш орой болсон хойно гэрээсээ гарч, алхсаар яваад "Оргох болсон” том хадны ойролцоо очжээ. Тэгтэл сарны гэрэлд тодоос тод харагдах нөхөр нь сөхрөөд суучихсан, өвөр дээрээ яах аргагүй нэг том хэрээ тэврээд, яг л нэг шувуу шиг чанга чанга дуугараад байжээ. Хүйтэн хөлс нь дааварлаж, айдас нь түүнийг хөдөлгөөнгүй болтол дарсан хэдий ч "Миний л хань... Намайг яах ч үгүй” хэмээн өөрийгөө зоригжуулсаар байж. Тачигнатал инээж бас уйлж, хачин дуу авиа гаргаж байснаа хөл нүцгэн бололтой газар алгадах чимээ гаргасаар гүйгээд алга болжээ.
Араас нь яаран алхсаар өнөөх айдас агуулж, амьтан хүн жийрхээд байдаг цогцос тавьдаг толгойн ард очсон байна. Энэ үед эмэгтэй хүүхдийн уйлах дуу сонсогдож, хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй жигтэйхэн олон шувууд бөөгнөрөлдөөд муухай дуугаралдах нь айж яваа эмэгтэйн хөлийг тушчих шиг болжээ. Тэгтэл:
- Гүүг, гүүг... хэмээн нөхрийнх нь дуу гарч, нөгөө олон шувуудын дунд хаашаа ч гарч чадахгүй тал талаас тоншуулж байгаа нь харагджээ.
Цэрэнханд очих гэсэн боловч урагш алхаж чадаагүй байна. Ингэж буцаж гэртээ очоод, суугаагаараа шахам үүр цайлгасан эмэгтэй өвгөн ламынд бараалхжээ.
"Танайд шувууны хараал гэж айхтар буулт дайрчээ. Талийгаач охин чинь шувууны хараал туссан хүнээс болж амиа алдаж. Нөхөр чинь шувуутай "нөхцсөн” нь цаанаасаа ирсэн дайрлага байна... Одоо ч их хатуу юм учрах нь” гэжээ. Цэрэнханд тугалтай үнээ, хэдэн хонио өргөн барьж байж хариулга засал хийлгэсэн байна. Гэвч Мягмар юу болж байгааг эс тоосон учраас "Гэртээ байж байгаад номын дуу сонсч үз” гэсэн эхнэрийнхээ арга ядсан гуйлтыг ч эс тоожээ.
Цэрэнханд аргаа барж, хоёр охиныхоо хувь заяаг бодсондоо өөр сум руу шилжиж нүүсэн байна. Мягмар ах, дүү нар олонтой мөртлөө төрсөн ахан дүүс нь ч тэднийг эргэж тойрох нь байтугай үүдээрээ шагайхаа больсон мөртлөө нүүгээд явлаа гэж нэг эгч нь уурлаж, зуух янданг нь хүртэл хэмхэлж, түрэмгийлжээ.
Энэ бүхнийг, ер нь амьтан бүхний ад шоо үзсэн дарамт үзэн ядалтыг тэсэн ядаж, бүтэн гурван жилийг өнгөрүүлсэн байна. Өөр суманд очиж суурьшаад овоо төвхнөж байсан үед нь Мягмар хачин жигтэй царайтай амьтан гэртээ ирсэн байна.
Нүд нь хөдлөх төдийгөөс өөр амьд байгааг нотлох, хүн гэх аргагүй болсон байжээ. Цэрэнханд урьдынх шигээ аргадаж, хир тоосыг салгах гэж хичээсэнгүй. Харин ч Мягмарыг харахаас уур нь хүрч, дотор нь давчдаад хэцүү байжээ. Гэвч засал, номын хүчээр "Хүн шиг болох болов уу?” гэсэн итгэлийнхээ хүчээр нөхрийнхөө аяыг харзнаж байжээ. Шөнө ч унтахгүй, өдөржин гиюүрэн суух Мягмар гэнэт хашгиран босч ирснээ:
- Чи шувуу биш юм уу? Шувуу, шувуу... гэж хачин муухай аялгаар хэлснээ: "Гуаг, гуаг...” хэмээн орилж, эхнэрийгээ барьж авсан байна.
Цэрэнханд түүнийг унахад гарт нь их хатуу эвэрлэг юм тааралдахыг л мэдэрсэн байна. Гэвч хэргийн газрын үзлэг, цогцост хийсэн шинжилгээгээр хоолой, багалзуурт гарын мөр үлдсэн” гэж гарсан учраас тэрбээр хүн амины хэрэгтэн болжээ.
Болсон бөгөөд тэр үедээ огт тоогоогүй өнгөрүүлсэн нэг явдлыг Цэрэнханд хэзээ хойно санасан гэнэ. Нэг өдөр талийгаач Мягмар жигтэйхэн хачин царайтай юм хацраа зулгалж, халцалсан юм иржээ. Яасан, ийсэн гэж асуухад "Юу ч болоогүй” гэхээс өөр юм хэлээгүй байна.
Харин том охин нь "Аав шувууны үүр эвдээд, шувуунд алгадуулсан” гэж ярьж байсан аж. Тэгэхээр шувууны хараал хүрсэн гэдэг нь байж болох бөгөөд шувуу хөөж, дагаж гүйж, шувуу бараадан хөдөө хээр амьдрах болсон нь түүнтэй холбоотой байж гэдэгт итгэдэг байна.
"Шувууны хараал” гэгчийн балаг ийнхүү нэг айлыг бүрэн хорложээ. Эх сурвалж www.wikimon.mn

- See more at: http://www.wikimon.mn/content/66599.shtml#sthash.noNnh5vp.dpuf