Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн "Найрамдлын Эрдэнэс” зуслан 6-р сарын 11-нээс амрагч хүүхдүүдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлнэ. "Найрамдлын Эрдэнэс” зуслангийн ээлж бүр онцлогтой. 1-р ээлжинд 6-14 насны 450 хүүхэд хүлээн авч "Ногоон гэрэл, цагаан гарц” сэдвийн хүрээнд соёл хүмүүжлийн хөтөлбөрт хамруулна.
Зуслангийн
2-р ээлжинд 6-13 насны хүүхдүүдэд "Миний суралцах зарчмууд” сэдвээр, 3,
4-р ээлжинд 14-16 насны хүүхдүүдэд "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг
хамтдаа” эко ээлж, "Би Монголоороо гоёдог” түүхийн сэдэвт болон англи
хэлний ярианы сургалтын хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлнэ. Харин 5-8-р
ээлжинд 14-18 насны хүүхдүүдэд "Эх орон 36” хөтөлбөр, өсвөр насныханд
зориулсан мэргэжил сонгох "Сонголт” хөтөлбөртэй ээлжинд амрагч
хүүхдүүдээ мөн урьж байна. Амрах эрхийн бичгийг 155000 төгрөгөөр 5-р
сарын 30-наас эхлэн олгоно.