|

Эртний бичиг 43 сая долларын үнэд хүрч дээд амжилт тогтоолоо

saikhnaa 2016/06/02 705 0

Нийт 124 тэмдэгт бүхий 936 жилийн өмнө бичигдсэн каллиграф бичлэгийг дуудлага худалдаагаар оруулжээ.

Ингэхэд Манай Эриний 960-1270 он хүртэл оршин тогтносон Сүн улсын эрдэмтэн Жен Гоны тэрхүү бичвэр 207 сая юань буюу 43 сая долларын үнэд хүрч энэ төрлийн түүхэн эд өлгийн дотроо хамгийн өндөр ханшийг тогтоосон байна.

Жу Ши Тие хэмээн нэрлэсэн энэхүү бичвэрт Бээжин хотоос 12 жилийн хугацаатай цөлөгдсөндөө сэтгэлээр унаж, хүндхэн байдалд ороод байгаа талаар эрдэмтэн Жен Гон цохон тэмдэглэжээ.

Түүхэнд бичвэрийн эзэн 62 насласан бөгөөд дээрх бичвэрт гарын үсгээ үлдээсэн нь улам өндөр үнэд хүрэх гол шалтгаан нь болсон байна.

Шиньхуа мэдээллийн агентлагийн дамжуулж буйгаар эртний бичвэрийг урлагийн бүтээл цуглуулагч, киноны магнат, Хуаеи Бродерс Медиагийн эзэн Ван Жонжун худалдаж авсан байна.

Эртний бичвэрийг өмнө нь хэд хэдэн удаа дуудлага худалдаагаар оруулж байв.

Хонг Конгийн Полис Аутумн дуудлага худалдааны төвд 2009 онд 22.6 сая доллар, 1996 онд Нью-Йорк хотноо Сотебайн дуудлага худалдаагаар 943.3 мянган доллараар тус тус заржээ.

Эх сурвалж: Tumen.mn С.Дамдин

Санал болгох

Сэтгэгдэл

top