|

эмнэлгийн яаралтай тусламжийн, иж бүрэн тоноглогдсон автомашиныг хүлээлгэн өгчээ

saikhnaa 2016/06/16 1097 0

эмнэлгийн яаралтай тусламжийн, иж бүрэн тоноглогдсон автомашиныг  хүлээлгэн өгчээ

 

Бүсийн оношилгоо эмчилгээний  төвийн Гэр хороолол дахь түргэн тусламжийн салбарт Монгол улсаас Япон улсын Осака хотод суугаа Ерөнхий  консулын газрын дэмжлэгтэйгээр Кобе хотын Онцгой байдлын Ерөнхий газраас TRH221-0007257 Toyta Hi-ace маркийн эмнэлгийн яаралтай тусламжийн, иж бүрэн тоноглогдсон автомашиныг  хүлээлгэн өгч  хөрөнгө оруулалт хийлээ.

       Уг иж бүрэн тоноглогдсон автомашины тээвэрлэлт, гаалийн зардал болох 10,9 сая төгрөгийг  орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна.

2014 онд гэр хороололд орон нутгийн хөрөнгө оруулалтаар "103”-ийн салбар байгуулж,  10,0 сая төгрөгөөр  шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд ийнхүү түргэн тусламжийн үйлчилгээнд  авто машины хангалтыг хийснээр  хүн амд эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдлээ.

                                                                                           

 

                                                                                 

                                                                                                                     erdenet.mn                                 

Санал болгох

Сэтгэгдэл

top