|

Гэр бүлээ хуурсан эрчүүдийг цаазалжээ

marsbold 2016/06/17 610 0

Иракийн Тигрис голын ойролцоо хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэл цаазын ял гүйцэтгэсэн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.  Хэт даврагчид гэр бүлээ хуурсан 30-40 насны дөрвөн эрэгтэйг чулуугаар цохиж, хөнөөсөн байна. Эрчүүд гэр бүлээ хуурч, исламын  ариун шашнаас урвасан гэв.

Хэт даврагч "Эдгээр урвагчийг шариатын хуулийн дагуу шийтгэлээ. Аллах тэднийг шийтгэхийн хүссэн. Бид түүний хүслийг биелүүллээ” хэмээн хэлжээ. Амиа алдсан эрчүүдийг цогцсыг голд шидсэн байна.

Амиа алдагсдын гэр бүлийг хэт даврагчид өөрсдийн бүлэглэлдээ элсүүлсэн болохоо мэдэгджээ. Мөн гэр бүлээ хуурсан хоёр эмэгтэйг дүүжилж хороосон аж.

Shuud.mn Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top