|

Хэт даврагчид барьцааны иргэдийг хөнөөж буй ээлжит бичлэгээ цацлаа

munkhod 2015/06/24 1787 210

Хэт даврагчид барьцааны иргэдийг хөнөөж буй ээлжит бичлэгээ цацлаа

 

"Халифын вант улс” бүлэглэл барьцаалагдсан иргэдийг цаазалж буй дараагийн бичлэгээ интэрнэтэд байршуулсан байна. Тэд барьцаалсан иргэдээ шатаах, булшний нүхийг нь өөрсдөөср нь ухуулах зэрэг бичлэг бүртээ өөр аргыг хэрэглэж иргэдийг хөнөөж байна. Энэ удаагийн бичлэгт таван эрэгтэйг торонд хийн усруу оруулж, ажжмаар живүүлсэн байна. 

 

Хэт даврагчдын мэдэгдснээр амиа алдсан эрчүүд тагнуул хийсэн, мөн ариун исламын шашнаас урвасан хэмээн тайлбарлажээ.

 

Энэхүү дүрс бичлэгийн дараа НҮБ-ын Хүний эрхийн байгууллага "Хэт даврагчид өмнөхөөсөө илүү харгис болж байна. Тэд өмнө нь Йорданы нисгэгчийг амьдаар нь шатаасан. Харин энэ удаад барьцааны иргэдийг живүүллээ” гэж мэдээлжээ.

 

Амиа алдсан хүмүүс бүгдээрээ Сирийн иргэд байж болзошгүй хэмээн "САНА” агентлаг мэдээлсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top