|

Э.Бат-Үүлийн “ичмээр” гуйлт

tonshuul 2015/04/04 925 0

Э.Бат-Үүлийн “ичмээр” гуйлт

 

Сүүлийн үед цахим сүлжээгээр Монголчуудийн шүтээн болсон Бурхан халдун ууланд гарсан Хятад, Өвөр Монгол иргэдийг сөхрүүлж суулгасан, хэл амаар доромжилсон гэх бичлэг шуугиан тариад буй.

Бурхан Халдун Уул нь Хэнтийн нуруунд багтах, Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний онгон байдаг гэсэн домогтой, Монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Эзэн богд Чингисийн үеэс тахигдаж ирсэн анхны Төрийн тахилгат уул бөгөөд Монголчууд үеэс үед дээдлэн шүтэж ирсэн.

БОСГО ТЭНГЭРИЙН ДАВААНААС НААШ ХАРИЙН ХҮНИЙ МӨР БҮҮ ГАРГА
БОГДЫН ГОЛЫН УРСГАЛААС ХАТАН ХҮН БАЙСАН Ч БҮҮ АМСУУЛ” гэх эртнээс нааш өвлөгдөж ирсэн шүтэх, дагаж мөрдөх ариун тангарагтай уул. Үнэн хэрэгтээ тухайн үед хятадаар чанга ярилцан явж байхад тэр хавьд явсан хүмүүс ундууцан учрыг тодруулахад Өвөлмонголчууд байсан учраас ойлголцсон явдал гарчээ.

Untitled1524206615201503311233Энэ асуудлыг зориуд олон нийтийн дунд цахим сүлжээгээр цацаж, хар Пи-Ар хийн, "тогоотой сүүг дэврээсэн” түүхтэй.

Гэтэл энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, "Ардын баатар” Э.Бат-Үүл Монголчуудын өмнөөс  "УУЧЛАЛТ ГУЙЖ ТЭНЭГТЭВ”.

Монгол эмэгтэй хүн Бурхан Халдуны зүг зүглэдэггүй атал харь хэлээр ярилцаж явсан иргэдийг хэсэг саатуулаад Өвөрмонгол иргэд учраас сануулаад явуулсны төлөө "Үүл баатар” юунд сүр бадруулав.

Монголчууд гэм хийгээгүй, тэдгээр иргэдийг барьж зодоогүй байхад сүр бадруулж, хэвлэлийнхнийг урьж залан уучлалт гуйсан нь хачирхалтай.

Тэгж л их гадаад нэр хүндээ бодсон юм байх. Тэгвэл харийн оронд халуун амиа алдсан Монгол цусны төлөө тэр гадныхан тань шиг сүр бадруулж "уучлалт гуйсан уу?”.

Монгол Улсын хүн амын хагас хувь нь амьдарч буй нийслэл хот утаанд живж, ирээдүйн алаг үрс эхийн хэвлийгээсээ эрүүл амьдрал "тэмцэн” төрж байхад "уучлалт гуйсан уу?”

Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, эзэнтэй, эзэнгүй баригдаж байгаа барилгаас юм унаж, монгол амь тасарч байхад "уучлалт гуйсан уу?”

Хятад ажилчид төрийн цагдаатай нь иргэдийг чинь барьж зодож, басамжилж доромжилж байхад, Вьетнам иргэд Монгол охидыг бузарлаж байхад Үүл баатар шиг сүр бадруулаад тэд биднээс уучлалт гуйсан уу??

Г.Эрдэм

Ugluu-logo3

Санал болгох

Сэтгэгдэл

top