|

Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

tonshuul 2015/02/11 1390 0

Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцуулав. Тэрбээр, Одоо үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос төрийн хүртэх үр өгөөжийг тодорхой бөгөөд тогтвортой байлгах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс тусгай зориулалтын төлбөр авах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсээд байна. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр авах асуудлыг зохицуулахаар энэ хуулийн төслийг боловсруулсан” хэмээн танилцуулав.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Зоригт стратегийн ордод төр заавал хувьцаа эзэмших бус эзэмшиж буй хувьтай тэнцэхүйц тусгай зориулалт бүхий төлбөр авдаг болохоор хуулийн төсөлд тусгаж байгаа нь зөв гаргалгаа юм гээд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга Төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн саналаас сонголт хийж, стратегийн ордын 34 болон 20 хувийг эзэмшинэ гэж ярьж байгаа нь буруу тогтолцоо. Чухамдаа бол төр ард түмний өмчийг захиран зарцуулж байгаа тул компаниудад сонголт өгөх ёстой. Тиймээс хуулийн төслийг дэмжихгүй гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 11 гишүүний 90 хувь нь дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэх болов.

Ч.Ариунболд

Санал болгох

Сэтгэгдэл

top