Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан "Архидан согтуурахтай тэмцэх, хяналт тавих журам”-ын 5.3-т зааснаар бүх шатны сонгуулийн санал хураалтын өмнөх болон санал хураалтын өдөр аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл дээрх журмын дагуу Орхон аймгийн хэмжээнд 2016 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд аж ахуйн нэгжүүд архи согтууруулах ундааг худалдах болон түүгээр үйлчлэхгүй юм.