2016 оны 7-р сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн төвд томоохон хэмжээний үер буусны улмаас Өлгий сумын 6 багийн 311 айл үерт автаж, 4 настай нэг хүүхэд эндэж, 105 айлын байшин, хашаа нурж, 1800 хүн гамшигт нэрвэгдэж, одоогийн байдлаар 2 тэрбум гаруй төгрөгийн бодит хохирол учираад байгаа тул бид эдгээр иргэддээ туслах зорилгоор "Өлгийчүүддээ туслая" нэртэй хандивын аяныг өрнүүлж эхэллээ. Иймд,l
Эрхэм таныг энэхүү аянд нэгдэж сэтгэлийн хандив өргөж туслаж дэмжихийг уриалж байна. Зохион байгуулагч: Монголын телевизүүдийн холбоо, Казах залуучуудын холбоо, ТВ8 телевиз. Хандивийн данс: Хаан банк 5041070994(Монголын казах залуучуудын холбоо), Хас банк: 5000683764(И.Жарденбек) Утас: 99075423, 85152535 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!