Тус барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд клубын бөх Аймгийн заан Б.Гантөмөр түрүүлж аймгийн Арслан цол хүртсэн бол Баян-Хонгор аймгийн харъяат, Орхон аймгийн Хангарьд клубын бөх аймгийн хурц Арслан Болдын Эрдэнэхүү үзүүрлэлээ.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн харъяат Хангарьд клубын бөх аймгийн арслан Тавхайн Чулуунгэрэл, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ирээдүй Одод сургуулийн бөх сумын заан Ө.Батзул нар тус тус шалгарлаа.
Түрүүлсэнд аймгийн заан Гантөмөрт аймгийн Арслан цол 2 сая төгрөг, Их шөвгийн дөрөвт үлдсэн Б.Эрдэнэхүү Т.Чулуунгэрэл чимэг нэмж, сумын заан Ө.Батзулд аймгийн Харцага цол тус тус олгосон байна.
Гэрэл зургийг Л.Эрдэнэбат
Сэтгүүлч О:Гэрэлмаа
Эх сурвалж:Erdenetinfo.mn
Линк: http://erdenetinfo.mn/post/5620