|

100 гаруй мянган доллар шилжүүлчихээд, толгойгоо маажиж суудаг "гэнэн Монгол"

saikhnaa 2016/08/22 371 0

100 гаруй мянган доллар шилжүүлчихээд, толгойгоо маажиж суудаг "гэнэн Монгол"

 

Луйварчин, залилагч этгээд хэний ч дүрд тоглож чадна. Тэр хэн ч болж, таныг яаж ч уярааж мэднэ. Гэтэл үүнд итгээд өөрийнхөө мөнгийг шилжүүлчихээд дараа нь хохирогч болоод сууж байгаа хүнийг гэнэн гэж дүгнэхээс ч яах билээ. Тухайлбал, Англи улсын харьяа өөрийгөө эмч гэж танилцуулсан нэгэн этгээд манай улсын иргэн Э гэгчтэй олон сарын турш чатласан байна. Энэ хугацаанд хоёр хүүхэдтэй сайн эцгийн дүрд чадварлагаар тоглож, Э-ийн толгойг маш сайн эргүүлж, улмаар 100 гаруй мянган ам.долларыг нь салгаж чаджээ.

 

 

Залилагч өөрийгөө улс орнуудад эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг. Энэ мөнгө чамд хадгалуулах гэсэн юм. Гэхдээ үүнийг авахын тулд багахан урьдчилгаа төлөх шаардлагатай болно гэдгийг итгүүлж. Ингээд л Э өөрт нь хадгалуулахаар болсон "хуурамч” мөнгийг авахаар өөрөөсөө 114 мянган ам.доллар буюу 250 гаруй сая төгрөгөө бусдын данс руу шилжүүлчихсэн байна.

 

 

Ийм хэмжээний мөнгийг шилжүүлж байхыг бодоход "баян хүн” юм. Гэхдээ хэтэрхий гэнэн, тэнэг баян юм. Харин энэ зангийн Англи эр ашиглаж, луйвардчихаад одоо мөнгөө үрээд дараагийн байгаа онилчихсон яваа гэж боддоо.

 

 

Өөр нэг жишээ, БНХАУ-ын нэгэн компанитай хамтран ажилладаг манай нэг компани. Адил автортой өөр нэг компани руу бараа бүтээгдэхүүний төлбөрөө шилжүүлчихээд "одоо яах вэ” гээд сууж байна. Төстэй нэртэй компани дундуур нь орж ирээд "Худалдан авах ажиллагааг бид цаашид явуулж, зуучлах болно” гээд байгааг огтхон ч анзааралгүй төлбөрөө шилжүүлчихэж байгаа юм. Гэнэн гэхээс өөр юу гэх вэ дээ. Урьд нь хамтарч ажиллаж байсан компани руугаа хандаад үнэн худлыг нь тогтоочихож болохоор байхад дараа нь амаа барих зүйл хийж л байдаг. Хэтэрхий гэнэ Монголчууд шүү.


Ямартай ч дээрх хоёр тохиолдлыг хуулийнхан шалгаж, интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Хэрвээ танд гэнэт гарч ирсэн сайн найз, бизнесийн түнш байгаа бол анхааралтай харьцаарай. Нэг өдөр шилээ маажих вий, болгоомжил. 


 

Санал болгох

Сэтгэгдэл

top