Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж сэрүүснэ.
Энэ сарын 30, 31-нд нутгийн зүүн хагаст, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30, 31-нд говь, талын нутгаар, 1, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэж Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.