Дэлхийн найм дахь гайхамшиг гэгдэх болсон хятадын анхны эзэн хааны аварга том булшийг үүрд манах найман мянган шавар цэрэг өнөөдөр ч архелогичдын анхааралд байсаар байна. Одоогоос 4000 жилийн тэртэй, жирийн эрэгтэй хүнээс том биетэй энэ шавар цэргүүдийг бариулахдаа эзэн хаанд 100 мянган хүнийг 40 шахам жил ажиллуулсан гэж үздэг. Энэ хүмүүс хааны бунханг барьж дуусах хүртлээ жижиг хотод суурин амьдардаг байж. Түүнчлэн зарим түүхчид 100 мянган гар урчуудаас гадна 600 мянган олзны хүмүүс эдгээр шавар цэргүүдийг барих ажилд оролцсон гэж ч үздэг. Тэгвэл шавар цэргүүдийг бүтээн байгуулсан энэ хүмүүсийг гол төлөв нохойн махаар хооллодог байсан гэж Макс Планкийн Хувьсгалт Антропологийн хүрээлэнгийн архелогичид мэдэгдлээ. Хятадын Цин династын Чин Ши Хуан хааны бунхны ойр орчмоос олдсон хар ажилчид, урчуудын ясанд шинжилгээ хийжээ. Судалгааг удирдсан Доктор Ма Инг 4000 жилийн тэртээх тэжээвэр амьтдын мэдээлэлтэй харьцуулж үзэхэд юун түрүүнд нохойн махыг хамгийн их, цаашилбал гахай, хонины махыг бага, үхэр, тахиан мах бараг иддэггүй байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хятадын түүхийн судар бичгүүдэд ч Цин, Хан династын үед нохойн махыг өргөн хэрэглэдэг байсан тухай бичсэн байдаг байна. Дашрамд сонирхуулахад эдгээр 8000 шавар цэргүүдийг гартай уртай, авъяаслаг хүмүүс бүтээсэн нь 8000 цэрэг дунд ижил царайтай цэрэг байдаггүй юм байна.