|

Америк залуу мэс засал хийлгэж Ким Кардашьян шиг өгзөгтэй болжээ

saikhnaa 2016/09/12 1164 0

Америк залуу мэс засал хийлгэж Ким Кардашьян шиг өгзөгтэй болжээ

 

Жой Прикс гэх 26 настай америк залуу хамраасаа эхлээд өгзөг хүртлээ 100 удаагийн мэс засал хийлгэж нийтдээ 60 мянган доллар зарцуулж байж хүссэн үр дүндээ хүрчээ.

түүний мэс залын ширээн дээр хэвтсэн цагийг нийлүүлэх юм бол 150 цаг болох гэнэ. Эдгээрээс хамгийн хүнд нь өгзөг томруулах мэс засал байсан аж.Эмч нар үйлчлүүлэгчийн хүсэлтээр өгзгийг нь гурав дахин томруулж эмэгтэй хүн ч атаархмаар тонтойлгож өгчээ.Зөвхөн энэ мэс засал 10 мянган долларын өртөгтэй гэнэ.

Гэхдээ өдгөө найз нар нь түүнийг Ким Кардашьян шиг өгзөгтэй болсон гэж шоолж байгаа ч огтхон ч тоодгүй гэнэ. Мөн хамгийн их зовиуртай нь хамрын мэс ажилбар байсан гэж Жой ярьжээ. Хувиараа пирсинг хийдэг тэрээр мэс заслын төлбөрөө олох гэж бүтэн жил амралтгүй ажилласнаараа бахархсан байна. Тэрээр гоо сайхны мэс заслын амтанд оржээ. " Хөх томруулах хагалгаанд 2-3 удаа орсон эмэгтэйчүүд зөндөө л байдаг. Тэгвэл би яагаад ахиад өгзгөө томруулж болохгүй гэж..." хэмээн Жой хэлсэн байна.

 

Г.Эрдэнэзул

Санал болгох

Сэтгэгдэл

top