|

Ю.Цэдэнбал агсны цол тэмдгийг буцаан олголоо

saikhnaa 2016/09/19 749 0

Ю.Цэдэнбал агсны цол тэмдгийг буцаан олголоо

 

БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны дарга агсан Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэлээ. Түүний мэндэлсэн ойг тохиолдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар цол тэмдгийг нь буцаан олголоо.

 

Энэ тушаалаар Улсын банкны ерөнхий хорооны даргын 1990 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 3/247 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ю.Цэдэнбал агсны "Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгийг буцаан олгож, "Монголбанкны Хүндэт дэвтэр”-т бичиж түүний гавьяаг алдаршуулав.

Санал болгох

Сэтгэгдэл

top