БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр 11:40 цагт түүний хөшөөнд цэцэг өргөлөө.
Уг ёслолд Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг болон МАН, МАХН-ын удирдлагууд оролцсон байна.
Одоо Д.Сүхбаатарын талбайд бүх нийтэд зориулсан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдаж байгаа бөгөөд 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдаан болно.