-Малчдын өмнөөс төр засаг ажиллаад байгаагийн цаана нөгөө мөнгө олох гэсэн бүлэглэлүүд бий юу?
-Мал эмнэлгийн нэрийг ашиглан бизнес хийдэг тогтолцоо олон жилийн өмнөөс бий болсон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны томхон мэргэжилтнүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газарт шургалсан нөхөд хийгээд байгаа юм. Хуучин цагт тендерээ зарладаг, техникийн үзүүлэлтээ ил болгодог байлаа. Өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсад бүртгэлгүй, орос, өвөрмонгол хоёроос вакцин оруулаад ирсэн. Сайд, Төрийн нарийн бичгийн даргатайгаа нийлээд үнэ зохиогоод гурван хоногийн дотор авч байгаа юм. Тэр эм мал эмнэлэгт хэрэглэж болох уу, бүртгэлтэй юу гэдгийг анхаарах хүн байгаагүй. Хамгийн гол нь оруулж ирэх нь чухал байсан юм билээ. Оросуудын вакциныг чанаргүй гээд хаясан шүлхийний вакцин гэх "хогийг” авчирч ирээд хэрэглэсэн дээ.
-Гаднаас эм зөөгөөд монгол мал эрүүлжих үү. Хэдэн хувь нь эрүүл болсон гэх тооцоо судалгаа бий юу?
-Монгол мал өвчингүй гээд хэлчихэж болно. Их өвчтэй гэж цуурхал тарааж, мөнгө хийдэг л байхгүй юу. Гадныхан болохоор өвчтэй гэх яриаг дэвэргэж малын махны нэр хүнд, үнэд нөлөөлдөг юм шүү дээ. "Соц” нийгмийн үед тууврын малаа ялгаж аваад эм тариагаа хийж эрүүл болгодог байлаа.
Түүнтэй адилхан оросод өгөх малаа ялгаж аваад вакцинжуулчихсан байхад болно шүү дээ. Таван тонн гаргахын тулд зарлага гарган 60 сая малыг тарих шаардлагагүй шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд Монголын малыг судалдаг, доктор хамгаалдаг нөхөд олширлоо. Олонх нь Монгол мал өвчтэй, эмгэгтэй гэж зарлах юм.
-Ямар ч мэргэжилгүй нэг нөхөр Швейцарь улсаас ирээд Монголын бруцёллозыг судлаад доктор хамгааллаа л гэнэ. Гадаадаас төсөл авч мөнгө хусах гэхдээ Монгол Улсын мал аж ахуй бруцёллозын гал голомт гээд дэлхийгээр нэг зарлачихлаа. Тэгээд монгол мал дээр туршилт хийгээд явж байна. Би үүнийг хараад тэвчилгүй биотерроризм гэж хэлсэн. Осама Бин Ладений тараасан халдвар үүсгэгч нунтгийг мал дээр хийж байна. Нөгөө вакцинаа зарахын тулд монгол малыг өвчлүүлж байна шүү дээ.
Бэсүд Чойжинсүрэнгийн Баасандаш
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=520519678118313&id=100004808568326