|

”Эрдэнэтийн хөгжлийн сан”-г байгуулъя

saikhnaa 2016/10/17 648 10

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр  "Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

”Эрдэнэтийн хөгжлийн сан”-г байгуулъя

 

Тэрбээр "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын талд шилжүүлсэнтэй холбоотойгоор олон хардлага иргэдийн дунд бий болсон учраас холбогдох байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Миний бие болон Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хандан дөрвөн шаардлага тавьсан. Үүнд, УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, Засгийн газарт чиглэл өгсөн УИХ-ын тогтоолыг батлах, 1990 оноос хойш өнөөг хүртэл "Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан үе үеийн удирдлагуудыг хууль, хяналтын байгууллагуудаас шалгах, хуучин авч байсан зээлүүдийг хариуцаж төлөх асуудлыг тодорхой болгож шийдэх, "Стандарт” банктай холбогдон нэр дурдагдаад буй гадаад, дотоодын иргэдийг шалгаж, олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа асуудлын үнэн худлыг тогтоох нь зүйтэй.

 

Түүнчлэн "Эрдэнэтийн хөгжлийн сан”-г байгуулж, тус үйлдвэрийн улсын төсөвт өгдөг татвараас тодорхой хувийг төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр Орхон аймгийн иргэд аливаа эрсдэлээс хамгаалагдах боломжтой болно хэмээв.

 

Н.Энх

Санал болгох

Сэтгэгдэл

top