|

Бие хамгаалагч: Жоли, Брэдийн 6 хүүхдийг бараг би л хүмүүжүүлдэг байсан

saikhnaa 2016/10/20 880 0

Бие хамгаалагч: Жоли, Брэдийн 6 хүүхдийг бараг би л хүмүүжүүлдэг байсан

 

Холливудын од Анжелина Джоли, Брэд Питт нарын хамгаалалтын албаны дарга Марк Билингем сонирхолтой мэдэгдэл хийлээ. Тэр бол 27 жил Английн Зэвсэгт хүчний тусгай ангид (SAS) алба хашсан, Иракийн дайнд оролцож явсан ахмад дайчин юм. Марк харин тэтгэвэрт гармагцаа оддын хамгийн хүслэнт бие хамгаалагч болжээ. 

Алдартай гэр бүлийн хамгаалалтын албыг тэргүүлдэг Маркийн яриаг сонирхуулъя. Үнэндээ хоёр одын 6 хүүхэд юу дуртайгаа хийж, ёстой дунд чөмгөөрөө жиргэж байдаг гэнэ. Бараг л бие хамгаалагчид л тэдний хүүхдүүдийг асардаг юм байх. Марк Билингем бараг л асрагч эхийн үүрэг гүйцэтгэж байснаа дурджээ. Өмнө нь Кейт Мосс, Рассел Кроу, Том Круз, Шон Пенн нарын хамгаалагчаар ажиллаж байсан Марк дараа нь Брэдийн гэр бүлийг 17 сарын турш хамгаалж байна. Тэр өөрөө олон хүүхдийн эцэг ч Брэдийнд ажиллаж байхдаа төрсөн 6 хүүхдийнхээ барааг бараг хардаггүй байсан аж. 

"Надад хувийн амьдрал гэж байгаагүй. Би гэр бүл, эхнэр хүүхдүүдээ бараг хараагүй. Жил гаруйн хугацаанд би гэртээ зөвхөн 3 долоо хоног л байсан. Жоли, Питт нарын төлөө ядартлаа ажилласан гэхэд болно. Иймээс тэдний хүүхдүүдтэй илүү ойр дотно болсон доо" гэж Марк ярилаа. 

Тэр хамгаалалтын албаны тэргүүнээс гадна хүүхдүүдийн бие хамгаалагч байсан гэхэд болно. Муу санаат этгээдүүд мөнгө нэхэх зорилгоор үр хүүхдүүдийг нь хулгайлахаас  Анджелина, Брэд нар маш их айдаг гэнэ. "Би бараг л тэднийд амьдардаг байв. Тэд надад 100% итгэдэг байсан. Ганцхан би л хүүхдүүдийг хаа нэг тийшээ авч явдаг. Бусад бие хамгаалагч тэр бүү хэл энэ оддын хүүхдэд дөхөж очих ч эрхгүй, зөвшөөрдөггүй байлаа. Тэд алсаас л харах эрхтэй. Энэ арай дэндүү. Би уг нь илүү олон хүн хөлслөх хэрэгтэй гэж шийдсэн ч одод зөвшөөрөөгүй. Заримдаа би тэдний хүүхдүүдийг үрчилж авсан мэт санагдаж байсан. Би тэднийг зугаалуулахаар авч гаран, усанд сэлэлт болон бусад хичээлд хүргэж өгдөг. Хоногийн 24 цаг тэдэнтэй хамт байдаг байлаа. Анджелина, Брэдийн хүүхдүүд нийгэмшээгүй тул хөндлөнгийн бүх хүнээс айдаг болох магадлалтай. Харин одоо тэд салсны дараа хүүхдүүдээ хэт хязгаарлахаа больж арай амьдралд ойр болох байх" гэж Марк дурсав. 


Түүний яриа үнэн байх магадлалтай. Ээж, аав нь хэдэн сарын турш кино зураг авалтад оролцдог үед хэн тэдний үр хүүхдүүдийг халамжилж байсан бэ гэдэг асуулт гарч ирэх нь аргагүй. Тэгээд ч Америкийн киноны багийнхан тун өвөрмөцөөр ажилладаг, Манайхан шиг өглөө гэрээсээ гараад кино зураг авалтад оролцоод орой харина гэсэн ойлголт тэнд байхгүй. Хэдэн сарын турш гэр бүлээсээ тусдаа трейлерт амьдарч тэндээ кинондоо бүрэн уусан байж киногоо бүтээдэг улс. 

www.mnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top