Амраг сэтгэлийн нар алаг зурхэнд үүрд мандана.
Монголчуудын
дахин давтагдашгүй соёлын дархлаа болсон уртын болон ардын дуугаа залуу
үед сонирхолтой, шинэлэг хэлбэрээр түгээн дэлгэрүүлэхийн төлөө уран
бүтээлээ туурвидаг дуучид бол яахын аргагүй уртын дуучин, МУСТА
Дэлгэрсайханы Жавхаасайхан, Дүүрэнгийн Үүрийнтуяа нар юм.
СУИС-ийн
Уртын дууны ангийг МУ-ын гавьяат багш Ц.Дэлгэрийн удирдлаган дор
суралцаж төгссөн. Тэд анхны хамтын бүтээл болох "Язгуур” цомог,
"Аргагүй амраг” анхны хамтарсан тоглолтоо амжилттай хийж байсан. Уг
тоглолт нь ардын болон уртын дуунуудыг орчин үеийн хөгжмийн төрөлтэй
хослуулан харилцаа дуу, этник байдлаар үзэгчдийн хүртээл болгосноороо
онцлог байлаа. Тэгвэл энэ удаад эрхэм дуучид ХҮСЭЛ АВАЙ... хэмээх
өвөрмөц нэртэй тоглолтоо Монгол Бөхийн Өргөөнд ирэх сарын 4-ний өдөр
хийх гэж байна.
Тоглолтод СУИС-ийн Морин хуурын чуулга, СУИС-ын
уртын дуучид, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, хийлч
Дээгий, дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Алтанжаргал, Nature dance
продакшн зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.
Ардын болон уртын
дуугаа сэтгэлд шингэтэл эгшиглүүлж үндэсний соёл урлагаа бахдан бахдан
жарган суухийг хүсвэл ХҮСЭЛ АВАЙ... тоглолтонд саатан морилохыг урьж
байна.
ХҮСЭЛ АВАЙ... тоглолт таныг хүслийн чандад аялуулж,
сэтгэл зүрхийг тань хөвсөлзүүлэн, ардын дуундаа уяран уусан шингэх
тааламжит мэдрэмжийг төрүүлэх болно.