Манай аймаг түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд
Дэнж багт байрлах Баян-өндөр хотхоноос 40 ширхэг орон сууцыг худалдан
авсан. Үүнээс 34-ийг Түрээсийн орон сууц хөтөлбөрийн сугалаанд
хамруулна. Үлдсэн зургааг нь орон нутгийн бусад хэрэгцээнд авчээ.
Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахыг хүссэн 450 гаруй иргэний өргөдөл иржээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ холбогдуулан дагаж мөрдөх журмыг өөрчлөн шинэчлэх асуудлаар ажлын хэсэг хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Түрээсийн орон сууцыг түрээслүүлэх журмын дагуу иргэдийн өргөдлийн 7 бүлэгт хуваасан байна.
Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахыг хүссэн 450 гаруй иргэний өргөдөл иржээ.
Үүнд:
2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан
35 хүртэл насны залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын
ажиллагсад, хуваариа хөдөлмөр эрхлэгч, 0-18 насны 4 ба түүнээс дээш
хүүхэдтэй өрх, мөн өрх толгойлсон эрэгтэй эмэгтэй, өндөр насны тэтгэвэр
тогтоолгосон ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдгээрийг халамжилдаг
гэр бүл, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон
өрх гэж хуваан өргөдлүүдийг судалжээ.
10-р сарын
27-ний өдөр өрх толгойлсон эцэг эх, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн өргөдлийг шалгаруулж шаардлага хангасан материалуудад сугалаа
явууллаа. "Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах өрхүүд сард
124-171 мянган төгрөг буюу 1м.кв-ын түрээсэнд 4000 төгрөг төлөхөөр
тусгасан байна.
Өрхүүд сард 124-171 мянган төгрөг буюу 1м.кв-ын түрээсэнд 4000 төгрөг төлөхөөр тусгасан байна.
Төрийн
түрээсийн орон сууцыг иргэд 5 жилийн хугацаатайгаар байгуулж, түрээсийн
гэрээг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах юм байна. Ийнхүү 10-р сарын
27-нд нийт 10 байрны сугалааг зохион байгууллаа. Түрээсийн орон сууцанд
орох иргэд 3 сарын төлбөрөө урьдчилан Эрдэнэ сангийн дансанд байршуулсан
байх ёстой гэж байна.
Эх сурвалж: Erdenetinfo.mn