|

Орхон аймагт шинэ томилгоонууд хийгджээ

saikhnaa 2016/11/07 666 0

Орхон аймагт шинэ томилгоонууд хийгджээ

 

Өнөөдөр хуралдсан аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр зарим албан тушаалд шинээр томилогдсон хүмүүсийг танилцууллаа. Тодруулбал, Энэ сарын 4-нд Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр нар тамга, тэмдгээ хүлээн авсан.

Үүрэгт ажилдаа томилогдоод удаагүй С.Ганцогт нь Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Механик инженер, Үйлдвэрлэлийн менежмент, нягтлан бодогч, металлургийн үйлдвэрлэлийн эдийн засагч мэргэжилтэй. 2003 оноос "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикт засварчин, ээлжийн мастер, эдийн засагч, тоног төхөөрөмжийн засварын инженерээр ажиллаж байгаа юм.

Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр нь 1983 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. МУИС-ийг 2006 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн боловсон хүчин юм.
 
Мөн Засаг даргын Б/51 ТООТ захирамжийн дагуу Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Н.Зулбаатарыг томилсон байна. Н.Зулбаатар 1980 онд МУБИС-ийн Биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн. Боловсрол судлалын магистр зэрэгтэй, төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн албан хаагч юм.
 
Засаг даргын Б/55 тоот захирамж гарч Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ-ын захирлаар Б.Мөнхдалайг томилжээ. Б.Мөнхдалай 1975 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 1996 онд Дархан хотын Технологийн дээд сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. 2004 онд СЭЗД-ийг Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн аж. Мөн 2009 онд ШУТИС-д Цахилгааны инженер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ.
Түүнээс гадна Засаг даргын Б/58 тоот захирамжаар Сум дундын ойн ангийн даргаар Д.Энхбазарыг, ЗДТГ-ын даргын Б/42 тушаалаар ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар Д.Ганзориг томилогдсон байна.

Хэвлэл, мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Санал болгох

Сэтгэгдэл

top