Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас адуу, мах экспортлох зөвшөөрөл авсан компаниуд хөдөөгийн малчдаас газар дээр нь адуу худалдан авч байгаа аж.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор хил давуулан урд хөршийн түншүүддээ худалдаж байна. Ингэхдээ малчид нэг адууг 500 мянган төгрөгөөр худалддаг аж. Худалдаж буй малын эрүүл мэндийн байдалд аймгийн ХХААГ хяналт тавьдаг бол аймгийн мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргадаг аж.