|

TWITTER-ИЙНХЭН САНАМСАРГҮЙГЭЭР ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙНХАА ХУУДСЫГ ХААЖЭЭ

tonshuul 2016/11/24 565 0

 


Twitter-ийнхэн санамсаргүйгээр компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жек Дорси /Jack Dorsey/-гийн хуудсыг хаажээ. Энэ тухай The Verge мэдээлсэн байна.

Dorsey-гийн өөрийнх нь хэлснээр "дотоод алдаа" гарсан аж. Нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагчийн хуудсыг нийт 15 минут "хаасан" байна. Энэ нь яагаад ямар нөхцөл байдалд болсон нь тодорхойгүй байна.

Twitter нь хэт даврагч болон дайсагнагч хэрэглэгчдийг тодорхой нөхцөлд өмгөөлж буй хэрэг биш үү хэмээх шүүмжлэл их байна. Сошиал компанийн ажилтнууд сүүлийн үед нэлээд хариуцлагагүй байгааг энэ явдал бас гэрчилж байна. Хэд хоногийн өмнө Facebook-ийн эзэн Цукербергийг нас барсан гэлцэж байсан билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top