Удаан хугацаанд шийдэлд хүрч чадахгүй байсан "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захиралаар УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнг томиллоо. Тус үйлдвэрийн ТУЗ хуралдсанаар ийнхүү шийдвэрээ гаргалаа.
"Эрдэнэт" үйлдвэрийн 51 болон 49 хувийг эзэмшигч талууд удаан хугацаанд энэ асуудлаар зөвшилцсөн юм.
"Эрдэнэт" үйлдвэрийн шинэ дарга Х.Бадамсүрэн нь :
Боловсрол:
1974 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль
1980 онд ОХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургууль
1993 онд АНУ-ын Колорода муж, Боулдерын Эдийн засгийн дээд сургууль
1999 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, Техникийн ухааны боловсролын доктор
2004 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, техникийн шинжлэх ухааны доктор
Ажлын туршлага:
1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн хэлтсийн дарга
1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга
1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн байжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч
1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан "Монголросцветмет" нэгдлийн анхны монгол ерөнхий захирал
2002-2005 онд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн менежментийн багийн удирдагч
2007-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга
2008-2012 онд УИХ-ын гишүүн
2013 оноос Монгол уул уурхайн танхимын ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн
2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал
1991 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой.