|

АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД: Б.ШИЖИРБАТЫН ҮЗҮҮЛБЭРИЙГ ДЭЛХИЙН 49 САЯ ХҮН ҮЗЭЭД БАЙНА

saikhnaa 2016/11/24 1120 0

АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД: Б.ШИЖИРБАТЫН ҮЗҮҮЛБЭРИЙГ ДЭЛХИЙН 49 САЯ ХҮН ҮЗЭЭД БАЙНА

 

"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Шижирбат өөрийн үзүүлбэрээрээ зөвхөн монголчуудыг бус дэлхий дахиныг гайхашруулж чадлаа. Учир нь түүний хагас шигшээд үзүүлсэн үзүүлбэрийн бичлэг интернэтэд тавигдаж, одоогийн байдлаар 49 сая хүн үзээд байна. 

Түүний үзүүлбэрийн тухай, биширч, алмайрсан хүмүүсийн сэтгэгдлүүд ар араасаа үргэлжилсээр байна.

"Миний үзэж байсан хамгийн гайхалтай зүйл байна. Би дахиад илүү ихийг харахыг хүсэж байна."

"Сайхан дуу, гайхалтай бүжгийн хөдөлгөөн, содон дүрслэл, эффект... Энэ үнэхээр гайхалтай үзүүлбэр байлаа! Энэ бичлэгийг үзсэний дараа би бүр босч алгаа ташсан. "

"Аймар гоё! Үнэхээр гайхалтай! Би уртын дуу, уран нугаралт, сумо, үндэсний бөх зэргийг гайхан биширсэн. Бууз, цуйван болох ярих ч юмгүй сайхан. Гэхдээ энэ Чингис хааны үр удам шинэ түвшинд хүрснийг илтгэж байна. Авьяас + Бүтээлч байдал=100"

"Гэтэл би энд утсан дээрх гар чийдэнгийн аппликэйшинг хэрхэн ном ёсоор нь ашиглахаа ч мэдэхгүй байна."

"Авьяаслаг Монголчууд шоуны тухайд бол санаа зовох юм байхгүй. Энэ залуу Авьяаслаг Дэлхий шоунд ч ялж чадна! Энэ авьяас тэр чигтээ шинэ түвшнийх."

"Энд маш олон авьяаслаг Монголчууд байдаг. Бас миний зочилж байсан хамгийн үзэсгэлэнтэй, онгон байгальтай газруудын нэг. Гайхалтай өв соёлтой, дотно, нөхөрсөг хүмүүс"

Цаашлаад Монгол хүн бүхэн бахархсан сэтгэгдлээ илэрхийлж байна.

"Тэр энэ гайхалтай үзүүлбэрийг бүтээхийн тулд ажлаасаа хүртэл гарсан! Энэ бол 5 сарын хүч хөдөлмөрийн үр дүн."

Үүгээр ч зогсохгүй Голландын DJ, продюсер Сэм Фэлдт түүнтэй хамтран ажиллах санал тавьжээ.

Тэдгээр бичлэгүүдийн хандалт цааш улам өсөх нь тодорхой байна.

http://www.facebook.com/PastorSundayAdelaja/videos/10154227979948845/ 

18 сая хүн үзсэн бичлэг:

http://www.facebook.com/bbolduush/videos/1870150349882120/

http://sharmedee.net/photo/8817-2016-11-23-20-28-12


Санал болгох

Сэтгэгдэл

top