|

Пак Гын Хэ хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ

saikhnaa 2016/11/29 514 0

Пак Гын Хэ хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ

 

СӨҮЛ. /Kbs/. Миний бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө намайг огцруулах эсэхийг хуульд заасан журмын дагуу Үндэсний Ассамблей шийднэ гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ мэдэгдлээ.

Чой Сун Силтэй холбоотой хэргийн талаар Ерөнхийлөгч Пак Гын Хэ хэвлэлийн бага хурал хийх үеэрээ "2018 оны хоёрдугаар сард дуусах бүрэн эрхийн хугацаанаас өмнө намайг огцруулах эсэхийг парламент шийднэ" гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр "хугацаанаас өмнө огцруулах зэрэг асуудлуудыг Үндэсний Ассамблей шийднэ. Хэрвээ эрх баригч нам болон сөрөг хүчний нам төрийн хэрэгт эмх замбараагүй байдал үүсгэлгүйгээр намайг огцруулахаар шийдвэрлэвэл би хуульд заасан журмын дагуу огцорно” гэсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр дотны анд Чой Сун Силтэй холбоотой улс төрийн дуулиант хэрэг дэгдсэн явдалд дахин уучлалт хүссэн байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ "би 18 жилийн турш улс төрд байх хугацаандаа хувийн ашиг сонирхол хөөж байгаагүй" гэж онцлон дурдаад "эргэн тойрны хүмүүсээ зөв удирдаж чадаагүй нь миний буруу" хэмээн мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top