|

Сарын тэмдэг ирэхэд мэдрэгддэг зовиурыг яаж зүгээр болгох вэ

namuunaa 2015/03/11 1082 0
хэвлийгээр хөндүүрлэн , удаан хөшиж удаан хугацаагаар суугаа ажил хийдэг бүсгүйчүүдэд хүндрэлтэй зовиур ихээхэн илэрдэг. Ийм зовиурыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх аргуудыг хүргэе.
 
* Байнгын дасгал сургуулилт: Үргэлж дасгал хийх нь аливаа өвчлөлийг илааршуулдаг эндорфины ялгаруулалтыг ихэсгэдэг учир зовиурлах нь багасна.

* Бүлээн жин: Алчуурыг халуун усанд норгоод мушгина. Дараа нь шарах шүүгээнд нэг минут орчим халаагаад хэвлийн дээрээ тавина. Арьсаа түлэхээс болгоомжлоорой.

* Ус уух: Шингэнээр дутагдаж огтхон ч болохгүй. Хэрэв тэгвэл өвдөлт улам л ихсэх учраас байнга цэвэр ус уугаарай.

* Дур тавилт: Дур тавихад таны үтрээний булчингийн агших сунах хөдөлгөөнөөр цус дүүрч хэвлийний хавийн өвдөлтийг багасгана.

* Йог: Сарын тэмдгийн үеэр йог хийх нь таны өвдөлтийг намжаагаад зогсохгүй, сэтгэл санааг тайвшруулна.

* Гаатай цай уух: Өдөрт нэгээс хоёр гаатай цай уух юм уу гаатай чихэр идэж болно. Хүн орхоодойтой бэлдмэл, витамин, эрдэс бодис уух.

* Kаффейн-наас зайлсхий: Кофенд агуулагддаг зарим төрлийн тос нь гэдсийг цочроодог. Мөн кофе, кола, шоколаданд агуулагддаг каффейн нь таны өвчинд нэрмээс л болно.

* Бяцхан зөвлөгөө: Биений юм ирсэн өдрүүдэд ойр ойрхон усанд орж, бэлгийн ариун цэврээ сахиж байгаарай. Учир нь элдэв өвчний бактери үржих орчин тэр үеэр илүү их бүрддэг юм.

 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top