2016 онд биеэ гаргуунд нь гаргасан Ган-Эрдэнэ шинэ цомгоо /"Зүрх сэтгэл"/ гаргахдаа зангиа зүүж, пиджак өмсөөд дуулаад байж болсонгүй. Залууст үлгэр дуурайл үзүүлэх ёстой, тийм ч учраас стиль идижээ өөрчлөх хэрэгтэй болсон. Харин өвчний улмаас туранхай байвал хэцүү. Тарган, махлаг, хөвсгөр хэрнээ өвчингүй байвал болж байгаа юм” хэмээн ярилаа.
Ганаа цай, коктейль зэрэг тураах бэлдмэлийг бараг бүгдийг нь ууж, мацаг барьж хүртэл үзсэн гэнэ. Жилийн дотор 21 кг жин хассан тэрээр энэ бүгдээс хамгийн гол нь хөдөлгөөн хэмээн онцолсон юм.
Ганаа 25-р телевизийн "жижиг” Халиун гэх бүсгүйтэй ханилан сууж охинтой болсон ч тэд хоёр тийш болцгоосон юм. Өдгөө тэрбээр "Жигүүр гранд”-ын тэргүүн П.Баттөрийн охин Уянгатай гэр бүл болж хоёр ч хүүхэдтэй болоод байгаа. Харин М.Халиунаа "Hugo boss”-ын менежер Тулга хэмээх өөрөөсөө дүү залуутай хамтран амьдарч буй гэлцдэг.
Дашрамд дуулгахад Ганаа 12-р сарын 2-ны өдөр төрсөн өдрөө нижгэр сайхан тэмдэглэжээ.
Тэрээр төрсөн өдрийн бэлгэндээ ийм зураг хүлээн авчээ.
У.Маргад