Таван толгойн 49 хувийг 400 сая ам.доллароор наймаалцах юм гэнэ. Энэ сарын эхний хагаст Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн "Шинхуа” группийнхэнтэй уулзсан. Энэ нь Таван толгойг Хятадуудад ердөө 400 сая ам.доллароор худалдах ажиллагааны эхлэл гэнэ.
"Шинхуа” групп бол урьд нь Таван толгойн тендерт шалгарсан түншлэлийн гишүүн юм. Тус уулзалтын үеэр Ц.Дашдорж сайд "… Засгийн газраас Таван толгой төслийн хэлэлцээг үргэлжлүүлэхдээ ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдвэрлэх бодлого барьж байна” гэхэд, Хариуд эь "Шинхуа” группын төлөөлөгч "…. Монгол улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай засгийн газраас өмнөх хэлэлцээг үргэлжлүүлж, Шинхуа групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай” байна.
Ийнхүү удалгүй далд уулзалт үргэлжилсэн. Нэг үгээр өмнөх засгийн газарт тохироогоо хийчихээд одоо гэрээгээ байгуулж үзэглэх шатанд явж байгааг илэрхийлж байна уу? Наймаа тохироогоо яаж хийсэн нь Монголын ард түмэнд хамгийн их хамаатай. Дахин С.Баярцогт шиг /дансан дахь мөнгөнийхөө тоог мартадлаа баяжих /зүйл болохгүй гэх баталгаа байхгүй хоёр намын удирдлагууд болохоор тэр л дээ.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр бол Таван Толгойн тохироо ингэж хийгдсэн байна. 2011 онд Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед Монгол улсын засгийн газар Хятадын "Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлсэн. Таван толгойн нүүрсийг барьцаалан авсан энэхүү өрийг 2012 оноос төлж, нүүрсээ тонн тутмыг нь 70 ам.доллараар зөөгөөп эхэлсэн. Ингэж төлсөөр энэ оны 11 сарын 01 өдрийн байдлаар 85 сая ам.доллар болтол нь төлж чадсан. Энэ маш сайн мэдээ. Энэ эрчээрэй зараад байвал 2017 оны 02 сар гэхэд "Чалко”-д Засгийн газар өргүй болчихно.
Гэтэл өр дуусахаас хоёрхон сарын өмнө МАН-ын эрх баригчид санаанд багтамгүй уулзалт хийгээд явна. Хятадын тал одоогийн үлдэгдэл болох 85 сая ам.доллароо тэглээд нэмж 400 сая ам.доллар өгөөд Таван Толгойн ордын 49 хувийг авахаар ажиллаж байгаа гэнэ.
Мөн төмөр замыг Хятадууд барина, төмөр замынхаа орлогынхоо 49 хувийг мөн л Хятадын тал авна. Уг нь төмөр замаа өөрсдөө барьчихвал үүнээс орох орлого нь улсын төсвийн 10-15 хувийг 300 жилийн турш "даагаад” явчих хэмжээний мөнгө. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаад ч хамаагүй өөрсдөө төмөр замаа барьчих хэрэгтэй.
Үндсэндээ Таван Толгойн 49 хувийг Хятадуудад өгөх нь манай талд ямар ч ашиггүй. "Өнөөдрийн өрийн үлдэгдэл 85 сая доллар, нэмээд 400 сая ам доллартай ч Монголын талд үүр цайна, долларгүй ч үүр цайна”.
Хятад Монголын харилцаанд бусдын нөлөөгөөр таагүй байгаа нь ийнхүү үнэ унагаж байгаа гэж шинжээчид дүгнэсэн байна. Бид уурхайгаа хөдөлгөх нь зөв ч гэсэн 300 жил идэх уурхайг 400 сая ам.доллароор зарах нь буруу. "Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр” гэдэгдээ.
Эх сурвалж: Үндэстэн агентлаг