|

Д.Дамба-Очир гишүүн сэрүүн зүүднээсээ сэрээсэй

tonshuul 2017/01/11 919 0
 

Д.Дамба-Очир гишүүн сэрүүн зүүднээсээ сэрээсэй

 

Сүүлийн үед Улаанбаатар хотын толгойны өвчин болоод байгаа утааны асуудлыг дээр, дооргүй ярих болоод байгаа. Үнэхээр ч утаа гамшгийн хэмжээнд хүрч эмнэлгүүд нь өвчиндөө шаналсан хүүхдүүдээр дүүрээд, шалаар нэг зулах болсон. Тиймээс ч утаа УИХ-ын төвшинд хүрч, асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа.

Тэгвэл Орхон аймгийн 48 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир утааны асуудлаар "Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Жил ирэх тусам утаа багасах бус улам нэмэгдээд байгаа. Тиймээс утаатай тэмцэх мөнгийг гадныханд өгөөд, гадны төслөөр хэрэгжүүлэх хэрэгжүүлье” гэлээ.

Түүний хэлж буйгаар гадныхан ирээд л биднийг утаанаас маань салгачих юм байх. Гадаадыг шүтсэн Д.Дамба-Очир гишүүн сэрүүн зүүднээсээ сэрээсэй билээ.

Ж.Өөдлөн

http://mminfo.mn/news/view/6921

Санал болгох

Сэтгэгдэл

top