|

Лүнгийн замыг там болгосон Д.Дамба-Очир Л.Гүндалайгийн саналыг хуваалгахаар Б.Жаргалсайхантай тохирсон уу?

marsbold 2016/06/20 832 0

Лүнгийн замыг там болгосон Д.Дамба-Очир Л.Гүндалайгийн саналыг хуваалгахаар Б.Жаргалсайхантай тохирсон уу?

 

"Ард түмнээ хайрлая” намын зүгээс улс орны тулгамдсан асуудлуудыг шийдэх гарцаа тодорхойлсон Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Өнгөрсөн жилүүдэд эрх баригчид улс орноор хэрхэн яаж тоглож, ард түмний амьдралыг хөлдөө чирж болдог гэдгийг яруу тодоор харуулсан тул иргэд сонгогчид жинхэнэ хийж бүтээх хүмүүсээ сонгохоор сэтгэл шулуудсан дүр зурагтай байгаа.

 

Харин олон нийтийн энэхүү хандлагаас эмээсэн АН, МАН-ын нэр дэвшигчид сонгогчдын саналыг хуваах арга тактик хэрэглэж байгаа нь нэгэнтээ нууц биш болжээ. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 48 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа МАН-ын Д.Дамба-Очир Л.Гүндалайгийн  эсрэг зогсоож, санал хуваалгахаар Б.Жаргалсайханд даалгавар өгсөн талаар Л.Гүндалай өөрийн фэйсбүүк хуудаснаа илэрхийлжээ.

Ер нь бол Д.Дамба-Очирын хувьд нэр сүр муутай, үйлдэл бараан нэгэн гэдгийг сонгогчид ч өдгөө мэддэг болоо биз ээ. Үнэндээ хүмүүс түүнийг тэр аймгийн хүн, тэддүгээр тойргийн нэр дэвшигч, тэр намын гишүүн гэхээсээ илүү Лүнгийн замыг тамын зам болгосон хүн гэдгээр нь дэндүү сайн мэднэ. Ямартаа л лүнгийнхэн түүнийг  Зам-Очир гэдэг бол жолооч нарын тухайд Там-Очир хэмээн дуудаад бүр сурчихсан юм билээ. Бас болоогүй улстөрийн хүрээнд түүнийг Молиго-Очир, Хулхи-Очир гэхчлэн тун таагүй нэр хоч өгчихсөн байдаг нь харамсалтай ч юм шиг. Уг нь үг үйлдэл зөв хүн бол яагаад ч ийм элдэв нэрийн цуглуулгыг өөртөө наамааргүй л юм даа.

Тодотгоход, түүний "Очир төв” компани Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьсан нь явган нь бүдэрч үхмээр, машинтай нь  онхолдож унамаар зам болсон тул тэр нээрээ яагаад ч сайн нэртэй байх билээ дээ.  "Анод” банкнаас тухайн үед  зам барих нэрийдлээр 4,2 тэрбум төгрөгийн зээл авч, ачир дээрээ иргэдийн эрх ашгийг уландаа гишгэсэн нь тэр өөрөө л юм.

Эх сурвалж: Shuurhai.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top