|

ЭРДЭНЭТИЙНХЭН НЭР ДЭВШИГЧДЭЭ СУДАЛЖ ЭХЭЛЖЭЭ

saikhnaa 2016/06/03 658 0

ЭРДЭНЭТИЙНХЭН НЭР ДЭВШИГЧДЭЭ СУДАЛЖ ЭХЭЛЖЭЭ

 

УИХ-ын сонгуулийн 48 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Б.Мягмарсүрэнг Эрдэнэтийнхэн "Залуу хүн гэхэд буурьтай,ухаалаг,улстөрөөр зөв төлөвшсөн хүн” хэмээн харамгүй үнэлэх юм билээ. ИТХ-ын даргаар ажиллах хугацаандаа төрөлх нутгаа хөгжүүлэхийн төлөө чин үнэн сэтгэлээр зүтгэж буй гэх магтаал ч дагалдана. АН энэ удаагийн сонгуульд эрдэнэтийнхний итгэлийг даах уугуул иргэдээ илгээсэн байна. Тэд сонгогдоход нүүр улайлгахгүй гэдгийг мэдсэн биз ээ. Б.Мягмарсүрэнгийн хувьд  нутгийн өөрөө удирдах байгууллагыг нэр хүндтэйгээр тэргүүлж яваа бөгөөд нутаг орноо арван хуруу шигээ мэдэх болсон хүн. Харин түүний өрсөлдөгчдөөс сайн талаасаа биш сөрөг талаасаа олонд танигдсан Д.Дамба-Очирыг Эрдэнэтийнхэн 2008 оны сонгуульд УИХ-д сонгож байсан. Харамсалтай нь,тэрээр дөрвөн жил зөөлөн суудалд тухлахдаа  олон юманд самгардаж яваад Эрдэнэтэд  дорвитой юм хийж амжуулсангүй.  Зэс хайлуулах үйлдвэр барих тухай нэр дэвшсэн өдрөөсөө эхлэн эцэж цуцахгүйгээр  ярьсан боловч бүтээгүй. Өөрийнх нь ярьснаар,хөрөнгө оруулах  халаас зузаан эрхэм олдоогүй юм гэсэн. Тэгээд л санхүүжилт байхгүйгээс төлөвлөгөө баларсан аж. УИХ-д сонгогдохдоо Эрдэнэтийн олж байгаа ашгаас эндэхийн хүн болгонд нэг сая төгрөг олгоно,Орхон аймаг биш Эрдэнэт хот нэртэй болгоно гээд л бурж өгсөн дөө. Даанч амлалт нь утаа шиг замхарсан. Д.Дамба-Очир Эрдэнэтийнхэнд байтугай баруун аймгийнхны үйлийг үзэж хэдэн жил болсныг одоо ч хүмүүс ярьсаар байна. "Лүнгийн зам” гэх алдарт бизнес нь хэдэн жил олны тэвчээрийг барсан даа. Үүнийгээ зөвтгөх аргаа олж ядахдаа УИХ-д ороод ирэхээр бодсон санасан ажил их удаан явдаг юм байна гэж сонин хэвлэлээр улиг болтол ярьсан. "Лүнгийн зам” гэдэг үг Дамба-Очир гишүүний овог шиг л сонсогдож, эцэг эхийн өгсөн нэрийг нь ”Там-Очир” хэмээн бухимдаж байсан цаг саяхан. Үнэнийг хэлэхэд, Эрдэнэтэд  Ч.Дамбажав хамбыг дагуулж очоод ном уншуулж сан тавиулсан,ганц нэг ядууст гарын бэлэг өгсөн гэхээс өөр дурсамж Эрдэнэтийнхэнд үлдсэнгүй. "Анод” банкны хэрэгт холбогдсон боловч уснаас хуурай гарсан,Оюутолгойд "хулхи” зам тавьсан гэх мэтчилэн Дамба-Очиртой холбоотой мэдээлэл сонгогчдынх нь санамжинд хэзээ ч мартагдахгүйгээр хадгалагдан үлджээ. Энэ удаа тэрээр ямар сэдвээр үлгэр ярихыг харж л байя. Эрдэнэтийнхэн Д.Дамба-Очирыг хадаг дэлгэн инээд алдан угтах болов уу, яах бол. 48 дугаар тойрогт өрсөлдөх МАХН-ын Л.Ариунаа, ”Тусгаар тогтнол,эв нэгдэл” эвслийн Ж.Лхагвадорж нарын тухай одоохондоо мэдээлэл гараагүй байна.

 Эх сурвалж: Ontslokh.mn Н.Наран

Санал болгох

Сэтгэгдэл

top