|

ИРГЭД ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТЫН АЖИЛД "САЙН" ҮНЭЛГЭЭ ӨГЧ БАЙНА

saikhnaa 2017/03/22 823 0

ИРГЭД ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТЫН АЖИЛД "САЙН" ҮНЭЛГЭЭ ӨГЧ БАЙНА


Иргэд Засаг дарга түүний баг хамт олны хэрэгжүүлж буй үйл ажиллагаа цаг үе, эзнээ олсон байгааг сайшаасан юм. Түүнээс гадна ирээдүйд хийхээр зорьж буй ажлууд нь  Эрдэнэт хотыг бүхий л талаар хөгжүүлэх боломжтой болсон байна гэж дүгнэлээ. Учир нь эдгээрийг хэрэгжүүлэх багаа оновчтой бүрдүүлж, шаардлагатай судалгаа, шинжилгээг өндөр түвшинд хийсэн байна гэлээ.  Мөн Засаг дарга, төрийн байгууллагын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэдтэй уулзалт хийж буй тохиолдол Эрдэнэт хотод анхных гэдгийг онцлон хэллээ. Уулзалтын үеэр иргэд орон сууцны гадаах талбайг тохижуулах, хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангийн тоог нэмэгдүүлэх, нийтийн тээвэр, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжтай холбоотой олон санал хэлсэн. Эдгээр саналуудад Засаг дарга өөрөө болон хариуцсан байгууллагын удирдлагууд нь газар дээр нь хариулт өгч зарим асуудлыг шийдвэрлэсэн юм. 
 
Засаг дарга Д.Батлут иргэдэд танилцуулсан итгэлийг тоймловол: 

ЭРҮҮЛ МЭНД
-"Элэгний вирусгүй Эрдэнэт” аян өрнүүлж байна
-Засаг даргын нөөц хөрөнгийн 7.7 сая төгрөгөөр БОЭТ-ийн  Хүүхдийн тасагт хяналтын монитор, зайнаас халуун хэмжигч, цилдинрийн гуурс, утлагын аппарат, зөөврийн кварц болон  10 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл авч өглөө
-"БОЭТ-ийн Төрөх тасаг дохиолол, камержуулалттай боллоо
-"Хөнгөлөлттэй олгох эм” –ийн санхүүжилтийг 30 хувиар нэмэгдүүлэв 
-Хувийн эмнэлэгт олгох санхүүжилтийг нэмэгдүүлэв
-"Түргэн тусламжийн нэгдсэн төв байгуулна 
БОЛОВСРОЛ
-Засаг даргын нэрэмжит "Оюутны тэтгэлэг”-ийг 10, магистр, докторын "Урамшууллын тэтгэлэг”-ийг 6 оюутан хүртлээ
-Даваат багт сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 
-XX цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 
-Эрдэнэ, Баянбулаг, Цагаанчулуут  багт сургууль, цэцэрлэг барьж байна 
-     Олон улсын тэмцээн уралдаанд оролцсон 400 багш, сурагчийг 68, 4 сая төгрөгөөр урамшуулав 
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
-Төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжиж 4 төрлийн зээл олгож байна 
-1.4 тэрбум төгрөгийн  "Итгэлийн зээл” олгоно 
-Орон нутгийн төр захиргааны байгууллага бизнес эрхлэгчдийг дэмжиж дараах төсөл, хөтөлбөрүүдийг баталж байна
-"Нэг өрх-Нэг ажлын байр” буюу "Эрдэнэтчүүд, эрдэнэтчүүдээ хайртай” хөтөлбөр батлагдаж ажил, орлогогүй 2800 гаруй иргэнийг ажлын байраар хангах эхний ажил эхлээд байна
ЭДИЙН ЗАСАГ
-Орон нутагтаа гадны төсөл хөтөлбөрийг татах     зорилгоор Олон улсын форум зохион байгуулав 
-"Эрдэнэт”  Шинжлэх ухаан технологийн парк байгууллаа 
ОРОН СУУЦ
-34 өрх түрээсийн орон сууцанд амьдарч байна 
-1а хорооллын барилгыг үргэлжлүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдэж 1200 өрх орон сууцтай болох боломж бүрдлээ
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ
-Дархан-Уул аймгийн "Шарын гол” ХК-тай гэрээ байгуулж хагас коксжуулсан "Нако” түлшийг хэрэглээнд нэвтрүүллээ
-Агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологийн үзэсгэлэн гарлаа
-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Японы "Кожима” корпорацитай хамтран ажиллах гэрээ байгууллаа
НИЙМИЙН ХАМГААЛАЛ
-Аймгийн Засаг даргын нэрэмжит шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулалгүйгээр түүнээс хэмнэсэн мөнгөөрөө орон гэргүй 10 иргэнд өргөө цагаан гэр олголоо
-Аймгийн Засаг даргын санаачилгаар "Сайн үйлсийн аян” өрнөж 
-30 байгууллага, иргэд оролцож нийт 20 гаруй сая төгрөг болон бусад зүйлсээр тусаллаа
ДЭД БҮТЭЦ, ЗАМ ХАРИЛЦАА
-Гэр хорооллыг  инженерийн шугам сүлжээнд холбож эхэллээ 
ГАДААД ХАРИЛЦАА
-Аймгийн гадаад харилцаа өргөжиж БНЧУ, БНСУ, БНЭУ, Франц улс, АНУ, ОХУ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Орхон аймаг 6 улсын 10 хоттой ах, дүүгийн найрамдалт харилцаатай. 
-Монгол Улсаас анх удаа  Орхон аймаг Манжуур хоттой гэрээ байгууллаа
-БНСУ-ын Шихэн хоттой найрамдалт харилцаа тогтоохоор албан айлчлал хийв 
-Булган аймагтай 15 чиглэлд хамтран ажиллана 
Уулзалт маргааш буюу энэ сарын 21-нд Их-Залуу, Яргуйт, Уртбулаг, Бүрэнбүст, Согоот багт болно.  
 
 
 
 
 
 
 
 

Мэдээллийн төв
http://erdenet.mn/medee/d/170300030

Санал болгох

Сэтгэгдэл

top