Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Энэ удаад тус хурлыг Засаг даргын орлогч С.Батжаргал удирдан явуулж хэлтэс, албадын дарга нарт зарим үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, Өнгөрөгч сарын 20-26-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга Д.Батлут багуудад иргэдтэй уулзалт хийсэн. Энэ үеэр иргэдээс гарсан санал дундаас олон нийтэд хамаатай 40 арга хэмжээг төлөвлөгөө болгон хэрэгжүүлж эхэлж буй. Тиймээс эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол өгч, явцын мэдээллийг ирэх долоо хоногийн даваа гарагт мэдээлэхийг үүрэг болголоо. Түүнээс гадна АИТХ-ын ээлжит VI хуралдаан Боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх, Аймгийн эрүүл мэндийн салбарыг 2017-2026 онд хөгжүүлэх, "Эмч”, "Багш”, "Эмч” дэд хөтөлбөрүүдийг баталсан. Тиймээс үүнийг хэрэгжүүлэх ажлыг одооноос хэрэгжүүлэх хэрэгтэйг хэллээ. Мөн цаг агаар хуурайших төлөвтэй байгаа тул аймгийн ОБГ-аас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх чиглэл өглөө. Ялангуяа хашаандаа өвс, хог зэргийг шатааж гал алдахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэсэн юм.
Эх сурвалж: http://erdenet.mn/medee/d/170400003