3-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгдэл гаргаж, Кенийн Гарисса хотын Мой их сургуульд халдлага үйлдсэн Сомалийн Аль-Шабааб буюу "Залуусын нам" хэт даврагч бүлгийн балмад үйл ажиллагааг зэмлэн буруушааж, бүх төрлийн терроризмд хатуу цохилт өгөхөө илэрхийлэв.
Мэдэгдэлд, Аюулгүйн зөвлөл эндсэн хүмүүсийн ар гэрийнхэн, Кенийн
ард түмэн, засгийн газартай уй гашууг нь хуваалцаж байна. Мөн Кенийн
терроризмтой тэмцэж байгаа, Африкийн холбооноос Сомалид суугаа тусгай
төлөөлөгчид Аль-Шабааб бүлэгт цохилт өгч байгааг дэмжинэ гэжээ.
Аливаа хэлбэрийн терроризм нь олон улсын энх тайван, аюулгүй байдлын аюул занал мөн. Хэзээ, хаана, хэн, юуны төлөө байснаас үл хамааран терроризм бүгд гэмт хэрэг тул заавал шийтгэл хүртэх ёстой. НҮБ уг байгууллагын дүрэмийн дагуу бүх төрлийн терроризмд тууштай цохилт өгнө гэж тус мэдэгдэлд тэмдэглэжээ.