С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт хоёр шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан. Ялтнуудын зүгээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Дээд шатны шүүхэд хүсэлт гаргаад байгаа юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас давж заалдах шатны шүүхээс гаргасан ялын тогтоолыг биелүүлж, ялтнуудыг шилжүүлсэн байна. Өчигдөр /04.25/ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын чанга дэглэмтэй хорих анги руу ачжээ.
Түүнчлэн ялтнуудын ар гэрийнхний зүгээс шүүх хуралд Б. Булганыг гэрчээр байлцуулах хүсэлт гаргахаар төлөвлөөд байна. Мөн хохирогчийн ар гэр буюу С.Зоригийн дүү С.Оюун "Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргана” гэж мэдэгдсэн билээ.
Т.ДАЛАЙ /ЗУУНЫ МЭДЭЭ/