|

Төрийн албан хаагчийн биед халдсан гэх “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хатуухан ял сонсож магадгүй байна

saikhnaa 2017/05/22 630 0

Төрийн албан хаагчийн биед халдсан гэх “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хатуухан ял сонсож магадгүй байна

"Эрэл"-ийн гэх тодотголтой Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн юм. Хэргийг шалгах явцад "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатад дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.

Учир нь тэрбээр гэрт нь шалгалт үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан тул түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.

Тэгвэл түүнтэй холбогдох хэргийг Хан-Уул дүүр­гийн Прокурорын газрын хяналтын прокуророос шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ.

Түүнийг "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн байна. Түүнд  холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэх юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Түүнчлэн уг хэрэгт хяналт тавьсан хяналтын прокурор "Эрэл”-ийн боссыг яллах саналтай байна гэдгээ шүүхэд хүргүүлсэн учраас магадгүй тэрбээр нэлээн хатуухан ял сонсож ч мэдэх юм. Хэрвээ өдгөө жирийн нэгэн Дорж ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийн биед халдсан бол ямар хэрэгт унах нь тодорхой.

Эх сурвалж: Bolod.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top