|

Я.Батсуурийг өлсгөлөн зарлахыг хоригложээ

tonshuul 2015/04/15 870 0

Я.Батсуурийг өлсгөлөн зарлахыг хоригложээ

 

"Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад хоёр сарын хугацаа өнгөрч байна. Түүнийг батлан даалтад гарч, хэргээ шалгуулах хүсэлтэй байгаа талаар өмгөөлөгч нь удаа ярьж байсан. Энэ тухай хүсэлтээ шат шатны прокурор, шүүхэд таван удаа гаргасан гэдэг. Гэвч татгалзсан хариу авч байжээ.

Иймээс тэрээр өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байна. Гэтэл хорих ангийн эмнэлгээс түүнийг өлсгөлөн зарлалаа гэхэд эрүүл мэндийн байдал нь тааруу өлсгөлөнг даах чадвар байхгүй гэсэн дүгнэлт гаргаж, өлсгөлөн зарлахыг хоригложээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top