|

Кэри Колат АНУ-ын бөхийн “Алдрын танхим”-д багтжээ

saikhnaa 2017/06/05 650 0
"Сидней-2000” олимпийн наадамд оролцож явсан, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын гурван мөнгөн медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга 44 настай Колат 2003 онд зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжсэн юм. Тэрбээр өдгөө Хойд Каролинагийн "Кэмпбелл” их сургуулийн багт дасгалжуулагчаар ажиллаж байна. Колат "Лондон-2012” олимпийн наадмын өмнөх жил дэвжээндээ эргэн ирсэн ч амжилт олоогүй эх орон луугаа буцсан юм. Түүнээс гадна Дэтон Фикс, Майк Хагэрти, Тони Гизони, Том Грин, Чиерра Фостер, Грег Хатчер, Дом Гори, Андре Метзгер, Чак Яагла гэсэн бөхийн төлөө зүтгэсэн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд гээд есөн хүн "Алдрын танхим”-д багтсан ажээ. 
 
Сэтгүүлч: Ч.Зэвэг

Санал болгох

Сэтгэгдэл

top