Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 6-8-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
Тэмцээнд олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг оролцох юм. Мөн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат жин өгсөж, 86 кг-д зодоглоно.
Энэ удаагийн УАШТ-ийг Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг, ОУХМ Ж.Чулуунбат нар өнжихөөр болжээ.
Мөн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдаж байгаа тул УАШТ-д зодоглохгүй.
Тэмцээн энэ сарын 7-нд урьдчилсан ба дагах барилдаанаар эхэлнэ. Эл өдөр эрэгтэйчүүүдийн -57, -65, -74, -97 кг, эмэгтэйчүүдийн -48, -55, -60, -69 кг-ын жингийн барилдаан болно.
Г.Тэгшсүрэн